Улс төрийн 2023 оны 09 дүгээр сарын барометер гарчээ. МЭК ХХК-иас нийслэлд оршин суудаг сонгуулийн насны 1008 хүнээс судалгаа авч, энэхүү үнэлгээг гаргасан байна.
Мянган хүний үнэлгээгээр үйл ажиллагаа нь хамгийн их таалагддаг улстөрчөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэрлэжээ. Түүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг нэрлэсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын үйл ажиллагаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгынхаас доогуур үнэлэгджээ.