АН-ЫН БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

УИХ дахь намын бүлэг иргэн Д.Мөнх-Эрдэнийн эрхийг зөрчсөн гэх асуудлаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Б.Нандинболор, Хүний эрхийн комиссын дарга Ж.Хунан, болон албаны хүмүүс, АН-ын хүний эрхийн дэд хорооны гишүүд, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчид болон гэр бүлээс мэдээлэл авлаа.
Уулзалтын үеэр Д.Мөнх-Эрдэнийн гэр бүл, өмгөөлөгчдийн зүгээс хуулиас давсан журам үйлчилж байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлага байгаа зэрэг тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлж хамгаалах үзэл баримтлалтай нам, мөн сөрөг хүчний хувьд АН-ын бүлэг эрх баригчдын шийдвэрт хяналт тавих үүрэгтэй. Зөвхөн Д.Мөнх-Эрдэнийн асуудал биш эрх чөлөөгөө хязгаарлуулсан мянга мянган иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ажиллах болно гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.