Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Төсвийн байнгын хороо | · Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ · “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” |