Нийт гэмт хэргийн 25 хувийг цахим гэмт хэрэг эзэлж байгаа аж. Оны эхний 9 сарын байдлаар 7042 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Цахим орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 90 хувийг цахимаар залилах гэмт хэрэг эзэлж байгаа бол 2.9 хувийг кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 1.4 хувь нь цахим орчинд худал мэдээлэл тараах, 1.4 хувь нь бусдыг заналхийлэх, 0.8 хувь нь мөрийтэй тоглоом зохион байгуулах, 0,9 хувь нь хулгайлах, 2.7 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.
Дэлхийн улс орнууд ч энэ төрлийн гэмт хэрэг өссөн гэх мэдэллийг цагдаагийн байгуулллагаас өгсөн юм.