“Вангийн нулимс” романаараа олонд танигдсан Тодко Самсон хэмээх гадаад нэртэй Монгол залуу сүүлийн үед “од” болоод буй. Австралид амьдардаг тэрээр зохиолдоо яг одоо монголын нийгэмд нүдэнд ил ч тэр бүр хүн анзаараад байдаггүй эмэгнэлийг тусгадаг гэдгээрээ онцлогтой.
Харин тэрээр эрчүүдэд зориулж “Эр хүн ер нь илбэчин шиг байх хэрэгтэй! нэг бол гайхамшиг үзүүлж амьдраад, нэг бол гай бололгүй арилаад өгөх хэрэгтэй…
Өөрийн бүсгүйнхээ зүрх сэтгэлд бэлэг болж ороод, бахархал нь болж амьдраад, бүх зүйл нь байгаад дуус…тэгээд л боллоо. Энэ чинь хайр!
Чадахгүй л бол илбэ шид шиг алга бол! Тэр ч бас л хайр!…Todko Samson” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.