Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж, нэгдүгээр сарын 10-ныг дуустал гурван долоо хоног амарна. /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/
Харин орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм байна.