АТГ албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд хамгийн өндөр орлоготой есөн мэдүүлэг гаргагчийн ХОМ-т хамтарсан шалгалт хийхэд 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
Үүнээс долоон этгээдэд 71 сая төгрөгийн төлбөр ногдуулсан байна.