“Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох хэрэг болон БНХАУ-ын иргэн Чен Бин, тус компаний хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр товлогдсон боловч шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшиллоо.. Учир нь шүүгдэгчийн албан ёсны төлөөлөгч, шүүгдэгч Н.Цогтгэрэл эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралд албадан ирүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа
“Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
… Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол…
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.