Хятадад өнгөрсөн шөнө 6,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Ганьшу, Цинхай мужуудад байгалийн гамшгийн улмаас олон хүн амиа алджээ.
Газар хөдлөлтийн улмаас Ганьшу, Цинхай мужуудад 111 хүн амиа алдаж, 230 хүн гэмтэж бэртжээ. Тухайн газар хөдлөлтийн бүсэд 1400 гал сөнөөгч, аврагч ажиллаж байгаа юм байна. Байгалийн гамшгийн дараа хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн усан хангамж, эрчим хүчний хангамж, тээвэр, харилцаа холбоо болон бусад дэд бүтцийн объектууд эвдэрч гэмтсэнийг засч, янзалж буй юм байна.