Чехийн Карлов их сургуульд болсон аймшигт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Чехийн эрх баригчид 12 дугаар сарын 23-ны бямба гарагийг Үндэсний хэмжээний гашуудлын өдөр болгон зарласан байна. Түүнчлэн гашуудал зарласан өдрийн 12:00 цагт нэг минутын туршид дуугаа хурааж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх аж.
Прага дахь Карлов их сургуульд 12 дугаар сарын 21-ний өдөр философийн факультетын оюутан 24 настай Давид К винтов буутай сургууль дээрээ ирж, оюутнууд руу буудаж 14 хүнийг хөнөөж, өөрөө амиа алдсан байна. Энэ хэргийн улмаас 25 хүн шархадсаны есөн хүний биеийн байдал хүнд, тав нь дунд зэрэг, 10 хүн хөнгөн бэртсэн юм.