Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогдсон байна.

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

 

  • Дээд офицер (генерал) 65 нас
  • Ахлах офицер 60 нас
  • Дунд офицер, ахлагч 55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна. Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.