УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй. Гишүүдийн нэг Хамба лам Д.Жавзандорж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул өнөөдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Хамба лам Д.Жавзандорж нь 2022 оны нэгдүгээр сард жүжигчин Н.Ононгийн хамт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.