Японы төвийн бүсийн Ишикава мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ишикавагийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 62 болсон бөгөөд сураггүй болсон олон хүн байгаа талаар орон нутгийн телевизээр мэдээлжээ.
Түүнчлэн Ишикава мужийн Важима хотод газар хөдлөлтөөс үүдэлтэй галын улмаас 200 орчим барилга, байшин шатаад байгаа бөгөөд бүсийн хэмжээнд цахилгааны хомстол үүсээд байгаа аж. Одоогоор газар хөдлөлтийн улмаас барилга, байшин нурж, сүйдсэн газар эрэн хайх, аврах ажиллагааг идэвхтэй хийж байгаа ч газар хөдлөлтийн доргилт мэдрэгдсээр байгаа учир зарим ажиллагааг хийхэд хүндрэлтэй байгаа талаар “NHK” агентлаг онцолсон байна.