Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол улсад Ардчилсан Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болов. Барилдаанд улсын гарди Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Д.Анар, харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, начин Э.Даш, Ш.Дарханбат, Б.Мижидсүрэн, Э.Нямаа, Х.Оргилболд тэргүүиэй 48 бөх хүч үзсэнээс Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, “Увс нуур” дэвжээний бөх, улсын гарди Ө.Бат-Орших түрүүлж, заан Д.Анар үзүүрлэв. Их шөвгийн гурав улсын өсөх идэр начин Э.Даш шалгарсан бол дунд шөвөгт харцага Ш.Пүрэвгарьд, начин Ш.Дарханбат, аймгийн заан С.Доржпалам нар шалгарлаа. Түрүү бөх Ө.Бат-Орших нэгийн даваанд залуу бөх Э.Лхагвасүрэн, дараа нь цэргийн начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Амгаланбаатар, аймгийн заан С.Доржпалам, улсын заан Д.Анар нарыг давсан юм.