МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ ХААЖ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент намрын “отгон” чуулганаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн чуулган хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, Улсын Их Хурлын 62 тогтоол баталлаа. 2023 онд Монгол Улсын хүн ам 3 сая 500 мянга болсон сайхан мэдээгээр үгээ эхэлье. Монголчууд ийнхүү олуулаа болохын хэрээр “их нүүдлийн зүг хөдөлж эхэлсэн” гэдэг үгийг онцолмоор байна.