THE HU хамтлагийнхан “ОйлГОЁ ХҮНдэлье“ аяныг дэмжиж ажиллана

ЦЕГ-аас гэр бүлдээ хүндэтгэлтэй хандах уриатай “ОйлГОЁ ХҮНдэлье’ аяныг эхлүүлсэн. Тэгвэл энэ аяныг “The HU’ хамтлаг дэмжиж хамтран ажиллаж байна.  Монголчууд өвөг дээдсээс өнөөгийн үе хүртэл гэр бүл дэх хүндэтгэл, хайрын ач холбогдлыг үргэлж эрхэмлэдэг байсан. Аялан тоглолтын үеэр ч үүнийг маш их мэдэрсэн.  Эв найрамдлаас илүү Их хүч энэ дэлхийд байхгүй… Чингис хааны үр удам бид Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ёсгүй…Ойлгоё Хүндлэe…’  хэмээн сэтгэгдэлээ хуваалцав.

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа “The HU’ хамтлаг өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэд энэ сарын 10-нд АНУ-д хийсэн аялал тогтолтоо өндөрлөж, ийнхүү эх орондоо ирж байгаа юм. Тус хамтлаг АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийсэн. Тэдний гадаад улсад дахь аялал тоглолт үргэлжилж байхад  МУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган “Чингис хаан’ одонгоор шагнасан билээ. Тэд нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо хийх юм байна.

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор  “Ойлгоё Хүндлэе” урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Энэ аянд олон ч хүн хүч нэмж байгаа. Тэдний нэг болох Монголын нэрийг олон улсад өндөрт өргөж яваа “The Hu” хамтлагийнхандаа өнөөдөр тус аяныг маань дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон олон залууст үлгэр дуурайлал болж байгаа тус хамтлагийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.” хэмээлээ.