МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.12.16/ хуралдахаар товложээ. Ингэхдээ МАН-ын бүлгийн хуралдаанаар өмнө хуралдаж, Сонгуулийн хуулийн тогтолцоогоо тохирохоор болсон байна. Энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулиа батлахаар төлөвлөөд байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоо буюу 50+26 дээр тохирч чадахгүй байгаа.
Өмнө нь Удирдах зөвлөл хуралдаж, 50+26 тогтолцоог бүлэг санал болгосон ч бүлгийн гишүүд дэмжихгүй гэж жижиг тойргоороо буюу 2016 оны сонгуулийн тогтолцоогоор явах нь зүйтэй гэж шинэ гишүүдийн зүгээс үзэж буй. Гэвч энэ тогтолцоог намын удирдлагын зүгээс дэмжихгүй, 50+26-аараа явна хэмээн гишүүддээ “үүрэг” өгч байгаа сурагтай. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой шийдвэрт хүрэхээр товложээ.