ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ХУД-ийн цагдаагийн газрын алба хаагчид бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгаалдаг этгээдүүдийг илрүүлсэн байна. 1991 онд төрсөн Ш, 1987 оны Б нар нь 2018 оны 10 сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэл бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлээ мэдүүлжээ.