ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6-р хуралдаан боллоо. Тус хуралдаанаар 1. Аймгийн 2022 оны төсвийн тодотголын тухай 2. Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. Тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 4. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээ бууруулах тухай 5. Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай 6. Говийн бага дархан цаазат газрын хог хаягдлын менежментийг сайжруулах журам батлах тухай 7. Тост, Тост бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийн төлөвлөгөө батлах тухай 8. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 9. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай( Гурвантэс сумын Алтан уул орчим) 10. Улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн цэгт өөрчлөлт оруулах саналын тухай( Ханбогд сумын Гашуунсухайтын боомт орчим, Сэврэй сумын Хөтөл булаг, Балгант орчим) 11. Орон нутгийн өмчийн тухай 12. Түрээсийн төлбөрийн доод үнийг шинэчлэн тогтоох тухай 13. Аймгийн баяр наадам зохион байгуулах тухай 14. Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын үзэл баримтлал, “мастер төлөвлөгөө 2030” батлах тухай 15. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн төлөөлөлд чиглэл өгөх тухай асуудлуудыг хэлэлцэнэ.