Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ТАВАН арга

Сүүлийн жилүүдэд зүрх,  судасны өвчлөл залуужиж түүнийг дагаад нас баралт ч нэмэгдэж буй.  Энэ төрлийн өвчинд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмагшил, зүрхний шигдээс буюу миокардын инфаркт зэрэг өвчнүүд хамаарч байна.

Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой. Үүнд:

•    Нас
•    Хорт зуршил
•    Буруу хооллолт
•    Хөдөлгөөний хомсдол
•    Халдвар зэрэг шалтгаануудыг мэргэжлийн байгууллага тодорхойлж байна.

Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ТАВАН арга 

Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм.

1. Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.

2. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох. Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.

3. Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх.

4. Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/ хуваах нь өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18,5 – 25 -ын хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг.

5. Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Мэдээллийн эх сурвалж:
Үндэсний статистикийн хороо
НҮБ-ын хүн амын сан