Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 85-90 хувь нь таргалалттай байна.
Манай улсын 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай байна. Тухайлбал, 25-34 насны хоёр хүн тутмын нэг нь, 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жинтэй байна.
Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчинг үүсгэгч хүчин зүйлийн нэг нь таргалалт. Тухайлбал, манай улсад таргалалтаас шалтгаалсан хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний тархалт өндөр байна. Жилд дунджаар 2400 гаруй хүн чихрийн шижингээр өвчилж байгаагийн 85-90 хувь нь хоёрдугаар хэлбэрийнх байна.
Олон улсын чихрийн шижингийн холбооноос гаргасан судалгаагаар дэлхийд энэ төрлийн өвчтэй 400 гаруй сая хүн байдаг. 2030 он гэхэд энэ тоо 600 саяд хүрэх магадлалтай гэсэн тооцоог гаргажээ.