Сурагчид 4 сарын 1-нээс амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амрах гэж байна.

Сурагчид 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоног амарна.

Дөрөвдүгээр улирлын хичээл 2024 оны дөрөвдүгээр сарын 8-нд эхэлнэ.

Харин хаваржилт хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй болоод байгаа юм.