БОРШОО БООМТ ТЕЛЕ ХЯНАЛТЫН СИСТЕМ, РЕНТГЕН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЛАБОРАТОРИ БҮХИЙ УХААЛАГ ГАРЦТАЙ ОРЧИН ҮЕИЙН БООМТ БОЛЖ ШИГЭЧЛЭГДЛЭЭ

Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, ашиглалтад орлоо.

Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын тэрэг, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байна.

Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэв.

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж байна.

Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.