Сенегал улсын нийслэл Дакар хотоос 50 км орчим зайд байдаг Блэйз Диан олон улсын нисэх буудал дээрээс Боинг онгоц хөөрөх үедээ зурвасаас гарчээ. Боинг 737/300 загварын онгоц зурвасаас гарснаас болж дотор нь байсан 11 хүн бэртжээ. Боинг 737/300 онгоц зурвасаас гарах үед дотор нь 86 хүн байсан. Эдгээр хүмүүсийн 78 нь зоригч, хоёр нисгэгч, нислэгийн багийн зургаан гишүүн байжээ.
Мөн онгоцны нэг талд гал гарсан ч галыг газар авахуулалгүй унтрааж чадсан байна. Онгоцны буудал дээр болсон уг ослын улмаас Блэйз Диан нисэх буудлыг түр хугацаанд хааж байгаад пүрэв гарагийн орой эргэн нээжээ.
Одоогоор онгоц чухам яагаад нислэгийн зурвасаас гарч, гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.