Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр “Ногоон автобус”-ны хэргээс болж түнжин хагарчээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хоёр “Ногоон автобус”-ны хэргээс үүдэн түнжин хагарсан бололтой.

Д.Амарбаясгалан “Хотын дарга маань ногоон автобусны хэргийг олон нийтэд ил болгосон шалтгаанаар надад өнөөдрийг хүртэл дургүйцэж байгаа.

Би Д.Сумъяабазар даргын яриаг сонсоод нар баруунаас мандах нь гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирч өгсөн болгох гэж байна.

Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдгийг хэлье” хэмээн хэвлэлд яриа өгсөн.

Сүүлийн үед нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг буулгаж, хотын дарга Х.Нямбаатараар намын хороог удирдуулах тухай мэдээ явж эхэлсэн. Энэ мэдээ Д.Амарбаясгалангийн чиглэлээс шидсэн “чулуу” байхыг ч үгүйсгэх аргагүй байна.

Харин хотын дарга асан Д,Сумъяабазар нийслэлийг удирдаж сонгуульд орох сонирхолтой байсан учраас өнөөдрийг хүртэл нийслэлийн намын даргаа өгөхгүй байсан бололтой.