Авто замын боомт болох Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 2024 оны тавдугаар сарын 23-нд түр хаагдах юм.
Харин агаарын замын хилийн боомт болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.