Монгол Улсаас Хятад улсад суугаа элчин сайдын сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, сүүлийн үед Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд Хятадаас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол удаа дараа гарсаар байгаа аж. Тиймээс энэ төрлийн залилах гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тэр дундаа,
– Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох
– Тоо хэмжээ, хайрцаг сав дутуу ирэх
– Захиалсан бараанаас өөр бараа ирэх
– Чанаргүй, баталгаагүй бараа ирэх
– Мөнгө шилжүүлсний дараа анх тохиролцсоноос буцах, илүү мөнгө нэхэх зэрэг гэмт хэрэг сүүлийн үед ихээр гарч байгаа аж.
Иймд БНХАУ-аас цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй иргэд, аж ахуйн нэгж худалдан авалт хийхдээ сонор сэрэмж өндөртэй,анхаарал болгоомжтой байж, худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулах, маргаан гарсан тохиолдолд эрх ашгаа хэрхэн хамгаалах, аль улсын шүүхэд хандаж шийдвэрлэхийг заавал тусгах, дансаар мөнгө шилжүүлэхдээ худалдагч компани, байгууллагыг сайтар нягтлан шалгаж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.