Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж байгаа Зуны паралимпын наадмаас Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн ангилалд өрсөлдөжалтан медалийн эзэн болсон Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжавт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Түүхийн шинэ хуудсыг нээж “ПАРИС 2024” Зуны Паралимпын эмэгтэй Таеквондогийн -52 кг жин К44 ангилалд Монголын анхны АЛТАН медалыг авч Монгол төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлсэн дайчин охин, олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав, багш дасгалжуулагч баг хамт олонд нийт Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж халуун баяр хүргэе.