Нийслэлийн 9 дүүрэгт хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг явуулж байна. Иргэд дээрх газруудаас хүнсий ногоо худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шаардах эрхтэй юм байна.
Гэвч иргэд гарал үүслийн бичгийг шаардах талаар мэдээлэл хомс байгаа аж. Энэ талаар ХХААЯ-ны мэргэжилтэн н.Оюунсувд: “Хэрэглэгчид ногоо худалдан борлуулж байгаа иргэдээс гарал үүслийн бичгийг шаарддаг боловч худаалагчид үзүүлэхээс татгалзаж байна. Учир нь тэд хоёр гурав дахь худалдаачнаас авахдаа өөрсдөө гарал үүслийн бичгээ авахгүй байна. Уг нь тэд худалдан авагчаасаа гарал үүслийн бичгийг нь давхар аваад хэрэглэгчидэд үзүүлж байх ёстой” гэв