Ливанд мягмар гарагт пейжерүүд дэлбэрснээс есөн хүн амь эрсдэж, 2800-аад хүн гэмтжээ. Тэдний 200 гаруй хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна.
Ливаны зэвсэгт бүлэглэлүүд энэ хэрэгт Изриалыг буруутгаж байгаа аж.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Gold iR-924 пэйжерүүдийг Унгарт үйлдвэрлэсэн гэдгийг тогтоосон байна. Анх уг пейжерүүдийг Тайванд үйлдвэрлэдэг байжээ.
Уг пейжерүүд дэлбэрсэн асуудлаас үйдэн Тайваны зүгээс уг пейжерийг үйлдвэрлэх эрхээ зарсан гэдгээ мэдэгджээ.