Түгжрэлийг бууруулах хүрээнд батлагдсан Тусгай зөвшөөрлийн тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хувийн машинаар такси үйлчилгээнд явах бол Нийслэл болон аймаг орон нутгийн Засаг дарга нараас тусгай зөвшөөрөл авна. Уг зөвшөөрлийг 3-10 сая төгрөг төлж авах юм байна.
Хэрэв зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явбал хувь хүнийг 5 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 50 нэгж буй 50 сая төгрөгөөр торгохоор хуульд тусгагджээ.
Манай улсад зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэдэг 40 гаруй иргэн бий гэсэн албан бус мэдээлэл байна.