Засгийн газар хуралдахгүй

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой.  Тэгвэл өнөөдөр /2024.10.16/ Засгийн газар хуралдахгүй. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор энэ сарын 14-нд мордсон юм.