Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр багт гэр шатаж бага насны хоёр хүүхэд өртөн амиа алджээ.
Тодруулбал энэ талаарх дуудлагыг дуудлагыг 01:18 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг ажиллан унтраасан. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж амиа алджээ.
Иргэд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, болзошгүй эрсдэл, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ОБЕГ