Засгийн газар ээлжит хуралдаанаараа 46 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар -Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төсөл, “Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл зохион байгуулалтын дүнгийн талаар зэрэг нийт 46 асуудал хэлэлцэх юм байна.