Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирэх сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудастаа сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Сонгуулийн том тойрог, мандатын тоогоор санал өгөх. Бид үзсэн л зовлон. Энэ бол сонгууль биш набор шахаа. Залуус,эмэгтэйчүүд гарах боломж бараг 0. Набор учир сонгох боломжгүй. Худалдаж авах эсвэл хаях. Ардчилсан сонгууль бол сонгох боломж юм. Хүний сонгох,сонгогдох эрхийн эсрэг” гэжээ.