АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ээлжит 9 дүгээр хурал 2024.07.02-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр 85.7 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 18 дугаар хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдахаар тов, хэлэлцэх асуудлыг батлав.
Ээлжит бус 18 дугаар хуралдаанаар орон нутгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо байгуулах, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Р.Сэддорж УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул төлөөлөгчийн бүрэн эрхээс чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.