Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
- Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар
- Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментээр удирдуулах үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар
- Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлын явцын талаар
- Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралт “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн
- Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 28 асуудлыг хэлэлцэх юм байна.