Хамба лам З.Санждорж нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх оны 1 сар хүртэл хойшилжээ

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 16 хүртэл хойшилсон байна.

Учир нь прокурор сургалттай учир ийнхүү шүүх хурал хойшилжээ.

Сануулахад: Тэднийг   “Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан” гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. Тэдгээрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байна.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.