Толгойт, МҮОНРТ орчмоор агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ орчмоор агаарын бохирдол их буюу 212-240 гэж зааж байгаа бол, Нисэх, Баруун 4 зам, 1-р хороолол, Хайааст, Налайх орчимд агаар цэвэр буюу 105-180 гэж заажээ.

Харин Мишээл экспо, Бөхийн өргөө, Ургах наран, 5 буудал орчимд агаар цэвэр буюу 10-35 гэж зааж байна.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.

Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. “Их бохирдолтой” үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.