Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар /2025.01.22/ нийт 27 асуудлыг хэлэлцэх тов гарсан байна.
Тодруулбал, Засгийн газрын тавдугаар хуралдаанаар макро эдийн засгийн нөхцөл байдал, хилийн боомтуудын нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлыг явцыг хэлэлцэж байна. Мөн өнөөдөр 14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуудлын үеийн дэгийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг нийт 27 асуудлыг хэлэлцэх юм.