Гэнэт өндөр халуурвал яаралтай эмнэлэгт хандаарай

Гэнэт өндөр халуурах, бөөлжих, ядарч сульдах, хурц гэрэл, дуу чимээ зэрэгт цочромтгой болох, цусархаг тууралт гарах, толгой үе мөчөөр хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох зэрэг нь менингококкт халдварын үед илэрдэг шинж тэмдэг юм.
0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.