Засгийн газар 25 асуудал хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Өнөөдрийн /2025.02.26/-ны өдрийн Засгийн газрын ээлуит хуралдаанаар Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар,“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,”Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээллэх болно.