ИТАЛИЙН НЕАПОЛЬ ХОТЫН ОЙРОЛЦООХ ДҮҮЖИН ТЭЭВЭР ОСОЛДОЖ 4 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2025 оны 4-р сарын 17-ны өдөр Италийн өмнөд хэсэгт, Неаполь хотын ойролцоох дүүжин тээврийн бүхээг унаж осол гарчээ.
Дүүжин тээврийн тросс тасарсны улмаас осол гарсан гэж урьдчилсан байдлаар ослыг дүгнэж байна. Энэхүү ослын улмаас дөрвөн хүн нас барж, нэг хүн хүнд бэртсэн байна.
Уулын аврах анги, гал сөнөөгчид зэрэг онцгой байдлын баг шуурхай ажиллажээ. Гэсэн хэдий ч манан, салхи, бороо зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдал нь аврах ажиллагааг хүндрсэнийг мэдээлжээ.
Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан шалгалт эхлүүлээд байгаа бөгөөд Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони амиа алдсан хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/cvgq7345yrjo