Ибаримтын системд доголдол үүссэн ч сугалаанд хожсон иргэдийн урамшууллыг саадгүй олгоно

Ибаримт системд техникийн гэмтэл гарснаас 4-р  сарын 16-ны 13.30 цагаас эхлэн системийн хандалтад доголдол үүссэнээс бүх үйлчилгээ ажиллахгүй байна. Гэмтэл саатлыг арилгах чиглэлээр инженер техникийн ажилтнууд системийг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.

2025 оны 4-р сарын 16-ны өдрийн сугалааны тохирол амжилттай явагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшууллыг журамд заасны дагуу саадгүй олгоно гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.