Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 270 км-т, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Турт багийн “Хөвсгөл нуур”-нд /51°15’36.0″N 100°22’48.0″E/ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:43 цагт 4.4 магнтудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 19:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн учирсан хохиролгүй тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.