Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужид ням гарагт иргэдийг тээвэрлэж явсан 4 завь голын усанд хөмөрч, 9 хүний амь эрсдэж, 10 гаруй хүн сураггүй алга болжээ.
Осол ням гарагийн үдээс хойш 16 цагийн орчимд хүчтэй аадар борооны үеэр Чианши хотын Лиучон голд болсон байна. Ослоос аврагдсан нийт 60 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Сураггүй болсон зорчигчдыг олох, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Орон нутгийн гал түймэртэй тэмцэх газраас 248 хүний бүрэлдэхүүнтэй 8 эрлийн баг, усан доорх 16 робот, 24 аврах завьтай ослын газарт ажиллаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/creqgwg0qnvo