РУМЫН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ ШАТАНД ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭЙ ЖОРЖИ СИМОН, БУХАРЕСТ ХОТЫН ДАРГА НИКУШОР ДАН НАР ӨРСӨЛДӨНӨ

Румын улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр боллоо.
Саналын хуудасны тоолж дуусахад Румынчуудын Нэгдсэн холбоо гэх хэт үндсэрхэг үзэлтэй улс төрийн эвслийн тэргүүн Жорж Симон Румын улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 40.8 хувийн санал авч дараагийн хоёр дахь шатанд өрсөлдөх боломжтой боллоо.
Харин бие даан нэр дэвшигч, Бухарест хотын дарга Никушор Дан 20.9 хувийн санал авч хоёрдугаарт жагссанаар дараагийн шатанд Жорж Симонтой өрсөлдөх болов.
Энэ удаагийн шатанд нийт 11 нэр дэвшигч өрсөлдсөн ч нэр дэвшигч Крин Антонеску, Виктор Понта нар 20 болон 13 хувийн санал авсан бол бусад нэр дэвшигчдийн хувьд Жорж Симон болон Никушор Дан нартай өрсөлдөхүйц хэмжээний саналыг сонгогчдоос авч чадсангүй ээ.
39 настай залуу улс төрч Жорж Симоны хувьд хэт үндсэрхэг үзэлтэйгээс бөгөөд Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг улс төрч юм байна.
Тэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигч төдийгүй НАТО-ын цэргийн баазууд болон АНУ-ын цэргүүдийг Румынд байршуулах нь Румыны аюулгүй байдал НАТО дахь идэвхтэй тоглогч болоход чухал гэж үздэг улс төрч.
Хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч ирэх тавдугаар сарын 18-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөж, Румын улсын 7 дахь Ерөнхийлөгч болох юм байна.
Румын улсын Үндсэн хуулийн шүүх тус сонгуульд өнгөрөгч жил болсон сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэж үзэж тус сонгуульд ялалт байгуулсан Жоржескиг сонгуулийн хууль ноцтой зөрчсөн, сонгуулийн кампанит ажлынхаа санхүүжилтыг буруу тайлагнасан гэх хэргүүдэд буруутгагдаж сонгуулийн үр дүнг хүчингүй болгож, түүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь түдгэлзүүлсэн юм аа.

Эх сурвалж: https://tass.com/world/1952779