ЯПОН УЛСАД 1982 ОНООС ЭХЭЛЖ ХҮҮХДИЙН ТОО БУУРЧЭЭ

Япон улс 5-р сарын 5-нд Хүүхдийн баяраа тэмдэглэхээр бэлтгэж байгаа энэ үед тус улсын хүүхдийн тоо 44 дэх жилдээ дараалан буурч, 14 сая хүрэхгүй болсныг тус улсын Дотоод хэргийн яамны гаргасан шинэ тоо баримт харуулж байна.
Энэ оны 4 сарын 1-ний байдлаар 14 ба түүнээс доош насны 13.6 сая хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 350 мянгаар буурчээ.
Нийт 6.6 сая охид, 6.9 сая хөвгүүд тус улсад бүртгэгджээ.
12-14 насны 3.1 сая хүүхэд байгаа бол 2 хүртэлх насны хүүхдийн тоо ердөө 2.2 сая гэж тоологджээ.

Японы нийт хүн амын 11.1 хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь 51 дэх жилдээ дараалан буурсан өмнөх оны тоон үзүүлэлтээс 0.2 пунктээр дахин буурчээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний байдлаар Японы баруун өмнөд хэсэгт орших Окинава мужид хүүхдийн нийт хүүхдийн эзлэх хувь хамгийн өндөр буюу 15.8 хувьтай байжээ.
Хойд нутгийн Акита мужид хамгийн бага буюу хүн амын ердөө 8.8 хувь хүүхдүүд бол, тус мужтай хөрш залгаа Аомори мужийн хүн амын 9.8 хувь, Хоккайдо мужийн 9.9 хувь л хүүхдүүд байжээ.

Эх сурвалж: https://english.kyodonews.net/news/2025/05/f10600145a57-japans-child-population-falls-for-44th-straight-yr-to-new-record.html#google_vignette