Катараас Boeing 747-8 загварын онгоцыг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Трамп “Энэ бол Катарын зүгээс гаргаж буй маш сайхан санаачилга. Ийм төрлийн бэлгээс би татгалзах хүн биш.
Өндөр үнэтэй онгоцыг үнэгүй бэлэглэж байхад нь “Үгүй ээ, бидэнд хэрэггүй” гээд татгалзвал би үнэхээр тэнэг хүн болох байх” гэжээ.
747-8 онгоцны зах зээлийн үнэ 400 сая ам.доллар орчим байдаг ба АНУ-ын Засгийн газарт ирсэн хамгийн өндөр үнэ бүхий бэлгүүдийн нэг болох юм.
Эх сурвалж: Reuters