АМЕРИК, ХЯТАД ГААЛИЙН ТАТВАРАА ХАРИЛЦАН 115 ХУВИАР БУУРУУЛАХААР ТОХИРОЛЦОВ

АНУ болон БНХАУ улс харилцан бие биедээ тогтоогоод байсан импортын нэмэлт татварыг хэмжээгээ тус бүр 115 нэгж хувиар бууруулахаар тохиролцжээ.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг 4 дүгээр сарын 2 оос хойш хэрэгжүүлж эхэлсэн 100 гаруй хувийн тарифын нэмэгдлээ бууруулахаар боллоо.
Швейцарьт болсон хоёр улсын худалдааны хэлэлцээний дараагаар хийсэн хамтарсан мэдэгдэлд Бээжин Америкийн бараанд тогтоосон импортын нэмэлт татвараа 125 хувиас 10 хувь болгон бууруулахаар болсон бол хариуд нь АНУ Хятадын бараа, бүтээгдэхүүнд тогтоосон импортын нэмэлт татвараа 145 хувиас 30 хувь болгон бууруулахаар болжээ.
Ийнхүү импортын барааны татварын нэмэгдлийг 90 хоногийн хугацаагаар зогсоохоор талууд тохиролцлоо.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Бид илүү тэнцвэртэй худалдаа хийхийг хүсч байна. Бид Хятадыг АНУ-ын бараа бүтээгдэхүүний худалдаанд ямар нэгэн хориг саад тавихгүй нээлттэй байхыг хүсч байна. Хэлэлцээний явцад бид хоёр талын худалдааны хамгийн том алдагдлыг арилгаж, тэнцвэржүүлэхийн тулд шинэ худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах боломж бүрдэнэ харж байна гэж мэдээлжээ.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20250512_B5/